Амралтын өдрийн зууш “Омлетний ороомог”

omelette Орц: 

* 3 ш том өндөг
* ½ амттаны халбага давс
* чимх сахар
* тал бөөрөнхий сонгино эсвэл 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* хар перц
* ургамалын тос

Хийх арга: 1. Өндөгнүүдээ хагалаад нэг саванд хийнэ.
2. Давс, сахар, перц, сонгиноо нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ.
3. Наалддаггүй хайруулын таваг халаагаад бага зэрэг тос нэмнэ.
4. 1/3 орчим өндөгний бэлдмэлийн хайруулын тавгандаа хийгээд, хайруулын тавгаа эргүүлэн өндгөө жигд тараагаад галаа багасган шарна.
5. Болоод ирэнгүүт омлетээ нэг захаас нь ороож эхэлнэ. Өндгөө гүйцэд ороолгүйгээд төгсгөлд багахан омлет үлдээгээд үлдсэн өндөгний бэлдмэлээсээ залгуулан асгана. Омлет шарагдаж бэлэн болоход ороогоод мөн үлдсэн омлетний бэлдмэлээ залгуулан асгана.
6. Энэ маягаад 3-4 удаад бүх өндгөө нэмээд болонгуут ороосоор дөрвөлжилөөд 4 талыг нь шарж шаргалтуулна.
7. Бэлэн болсон омлетний ороомгоо хөргөөд хэрчиж таваглаад сервислэнэ.

Д.Анхзаяа Ugluu.mn

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …