Тавантолгойн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийв

DSC_1546Энэ хаврын гол сэдэв өнөөх л “Таван толгой” хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар тайлбар, мэдээлэл өглөө.

“Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн.

Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.

“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.

Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна.

Юутай ч хүлээлтэнд ороод байгаа Таван толгойн асуудлаар УИХ-аас томилсон ажлын хэсэг ямар дүгнэлт гаргахыг хүлээж суух үлдлээ.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …