Тахарын алба Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтарна

logoТахарын ерөнхий газрын Гэрч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар 2014 оны 3 дугаар сард Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2015 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, уг төлөвлөгөөг баталж, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал П.Золзаяа, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Г.Ганбаясах нар гарын үсэг зурлаа.

Төлөвлөгөөнд төлбөрийн чадваргүй гэрч, хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мөн орон нутаг дахь хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, орон нутагт хамтын ажиллагааг дэмжих зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байна.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …