Жирэмсэн эхэд эрдэс бодисийн хэрэгцээ ихэссэнтэй холбоотой магни, кальци, В төрлийн амин дэмүүд дутсанаас хөлийн эрээн булчин, тавхайн булчингууд татах нь элбэг тохиолддог.
Яагаад шөрмөс татдаг вэ?
• Жирэмсэн үед эх хүүхдийн эрдэс бодисын хэрэгцээ ихэссэнээс
• Хоол хүнсний дутагдал, ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүн дутагдсанаас
• Жирэмсэн эмэгтэйчүүд хавагнаснаас дур мэдэн шээс хөөх эм хэрэглэснээс
• Жирэмсний эрт үеийн бөөлжилт нь хоол хүнсээр орсон эрдсүүдээс гадна ходоодны шүүрлийн найрлагад орох эрдэс бодисуудаа алдаж кали, магни, кальцийн дутагдлаас шалтгаалдаг.
Иймд эдгээр эрдсүүдийн талаар:
Кали – нь амьд эс бүрт чухал шаардлагатай бодис бөгөөд ихээр бөөлжих, гүйлгэх, шээс хөөснөөс түүний дутагдал үүсэх шалтгаан нөхцөл бүрдэнэ.Хэрэв жирэмсэн эх кофе их уудаг бол магни, калийн шимэгдэх үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй.
Кали биед дутагдвал дараах шинжүүд илэрнэ.
• Булчин сулрах
• Амархан ядрах
• Булчин татах ялангуяа эрээн булчин татах
• Өтгөн хатах
• Хавагах
• Цусны даралт багасах
• Мэдрэл цочиромтгой болно ам цангаж, хатах
• Цусанд холесрин ихсэх
• Нүүрэнд батгаших
• Зүрхний цохилт олширох
Кали нь хатаасан чангаанз, гадил, төмс, үхрийн элэг, сүүнд агуулагддаг.
Магни – нь хүний биед тогтвортой хэмжээнд байж бие махбодийн тэнцвэрт байдлыг хангадаг.
Магни биед дутагдвал дараах шинжүүд илэрнэ.
• Мэдрэл сэтгэц цочромтгой болох
• Алхаж явахад тогтворгүй болох
• Хөл гар бадайрч мэдээгүй оргих, хатгаж өвдөх, нуруугаар юм гүйх мэдрэмж төрөх
• биеийн халуун буух
• зүрхний хэм алдагдах, цусны даралт буух, эсвэл ихсэх
• ууцаар өвдөх, булчин чангарах зарим үед зулбах эрсдэлтэй
магнийн дутмагшлыг хоол хүнсээр нөхөх боломжгүй тул ихэнхдээ нэмэлтээр магни В6 эсвэл эрдэс хэрэглэнэ.
Калци- нь бие махбодид хэрэгтэй чухал эрдсийн нэг юм.
Кальци биед дутагдвал дараах шинжүүд илэрнэ.
• Хэт мэдрэмтгий цочромтгой болно
• Нойргүйдэх
• Цусны даралт ихсэнэ
• Зүрхний цохилт олширно
• Биеийн аль нэг хэсэгт мэдээгүй оргих
• Буйл хавагнаж өвдөж, цус гарна
• Шүд гэмтэн цоорч хумс хугарамтгай болно
• Биеэр харшлын тууралт гарах хандлагатай
Кальцийг сүү сүүн бүтээгдэхүүн ногоон навчит хүнсний ногоо өндөгний шар, самар зэрэг нь кальцийн нөөц болдог.
Аминдэм В6- нь магнийн эсэд шимэгдэлтэнд нөлөөлж, хоол боловсруулах эрхтнээр шимэгдэлтийг сайжруулж биеэс ялгарах эрчмийг бууруулдаг.
Аминдэм В6 дутагдвал:
• Үс ихээр унах
• Цус багадалт үүсэх
• Хоолны дуршил буурах
• Аман дотор ба ам тойрч ярших
• Сэтгэл гутранги болох
• Мэдрэл цочиромтгой, уур уцаартай болох
• Хөл гарны мэдрэхүй өөрчлөгдөж, мэдээ алдах, хатгаж өвдөх
• Ядарч нойрмог болох
Жирэмсэн эх цус багадалттай үед үе үе булчин татах онцлогтой.
Доод мөчдийн судас өргөссөнөөс эрээн булчин татахын зэрэгцээ оройд хөл хүнд оргих, ядрах шинжүүд хавсарч илрэнэ.
Шөрмөс татсан үед яах вэ?
Булчин татвал хөлөө жийнгээ булчиндаа иллэг хийж улмаар босож зогсох хэрэгтэй. Өвдөлт намдсаны дараагаар цусны эргэлтийг сайжруулахын тулд бага зэрэг алхах нь зүйтэй.
Хэрэв булчингийн агшилт , таталт шөнө бүр давтагдвал эмчид хандаж В –гийн төрлийн амин дэм болон магнийн бэлдмэл уух хэрэгтэй.
Булчин татсан талын хуруунуудыг хүчээр өөр лүүгээ татахад булчин тавигдана.
Татсан булчинд иллэг хийж , базах, босож зогсох оролдлого хийнэ.
Булчин татсан талын хөлийг халуун усанд дүрж тайвшруулвал таталт тавигдана.
эх сурвалж: www.emneleg.mn