Ялалтын баярын хөтөлбөр гарлаа

62etiganp59deqfp3247fe88c5Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн, зүүн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг геополитикийн маргаантай асуудлаас үүдэн ойн баярыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй нь тодорхой боллоо. Дээрх асуудлаас үүдэн Дэлхийн II дайнд холбоотон байсан АНУ, Их Британи уг баярт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс гадна НАТО-гийн гишүүнчлэлээр далимдуулан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд энэхүү арга хэмжээнд оролцох боломжгүй болжээ.

Юутай ч Кремль энэ жилийн баярын арга хэмжээнд урьд жилүүдийнхээс илүү анхаарал хандуулж,  бэлтгэлээ базаажээ. Ингээд “Moscow Times” сонинд гарсан баярын хөтөлбөрийг танилцуулж байна.

5602b6fmgjgl1muv0606l2tqis

Үйл ажиллагаа зохион байгуулагдах газар: Москва хотноо болох баярын арга хэмжээг 2.5 сая хүн үзэж сонирхоно гэсэн тооцоог цагдаагийн албанаас гаргаад байгаа аж. Ялалтын баярын өдөр Улаан талбайгаас Поклонная гора, Патриаршие цөөрөм, Пушкиний талбай, Тверская гудамж, Театрнальнаягийн талбай гэсэн таван том газар баярын болон концерт, бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Парад: Улаан талбайд болох баярын парад 10:00 цагт /Улаанбаатарын цагаар 16:00 цаг/ эхлэх бөгөөд 200 гаруй цэргийн тээврийн хэрэгсэл, 150 нисэх онгоц, 14 мянган цэргийн албан хаагч оролцоно. Үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулах юм байна.

Хүндэтгэл үзүүлэх ёслол: 15:00 цагт / Улаанбаатарын цагаар 21:00 цаг / Тверская гудамжинд тулаанд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх баярын жагсаал зохион байгуулна. Иргэд дайнд амиа алдсан хайртай хүмүүсийнхээ зургийг барин үйл ажиллагаанд мөн оролцох гэнэ.

Эргэн дурсахуй: Москвагийн хүн ам ихээр төвлөрсөн газруудад иргэд дайны үед цэргүүдийн иддэг байсан хоолыг амталж, дэлхийн II дайны үеийн дууг хамтдаа дуулах боломжтой. Мөн олон төрлийн театрын үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

Түүхэн газруудад очих аялал: Тавдугаар сарын 8-10-нд дэлхийн II дайны түүхийг хадгалсан газруудаар аялах тусгай хөтөлбөр гаргажээ. “Дэлхийн дурдатгал” хөтөлбөрийн хүрээнд энэ өдрүүдэд 150 явган аялал, 12 автобустай аялал зохион байгуулах гэж байна. Аялалд оролцохыг хүсэгчид websitemosartagency.com сайтад хандаж бүртгүүлнэ гэжээ.

18:55 цагт /Улаанбаатарын цагаар 00:55 цаг/ Москва хот даяар нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлнэ.

22gkea0q3bt5q7oickf48qb5qc

Галын наадам: 70 жилийн ойн баярт зориулж 22:00 цагт /Улаанбаатарын цагаар 04:00 цаг / томоохон галын наадам зохиох юм байна. Энэ жил орчин үеийн гэрлийн проектор ашиглан онцгой содон үзүүлбэр үзүүлж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлнэ хэмээн зохион байгуулагчид ярьжээ. Москва хотыг тойроод 16 өөр газар салют буудуулах ба иргэд тусгай ажиглалтын тавцан дээрээс галын наадмыг харах боломжтой.

Аюулгүй байдал: Ялалтын баярын өдөр нийт 20 мянган аюулгүй байдлын ажилчид үүрэг гүйцэтгэх аж. Тэдний дотор 12 мянган цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн хүчин болон сайн дурын ажилчид багтжээ.

 7713bb8jhmj8d4vpalmaob5eka

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …