Мөрдөн байцаагч нарт эрүү үүсгэлээ

6ofl75m62r2ft23rcf4elab2ndУлаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажлын хэсэгт Улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн 2014 оны есдүгээр сард АПУ компанийн гэрээт борлуулагчийн амь насыг хөнөөсөн г хэрэг гарсан.

Түүний дараахан уг хэргийг шалгаж байсан Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тодорхой албан тушаалтнууд гэмт этгээдийг барьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр олонд дэлгэсэн.

Гэвч тухайн хэрэгт тулган мэдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан, эрүүдэн байцаасан гэх мэт хууль зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн сэжигтнүүдийн өмгөөлөгч нараас  холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ.

Тиймээс уг хэргийг хянаж байсан хяналтын прокурор болон Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Баярсайхан тэргүүтэй хэргийг мөрдөн шалгаж байсан ажлын хэсэгт улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Б.Дэжид 

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …