Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлээр ахлуулсан Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УЕПГ, ЦЕГ, Жендерийн үндэсний албаны төлөөлөгчид оролцож, асуултуудад хариулж, мэдээлэл өгч байна. Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний анхдугаар илтгэлээ 2010 онд хэлэлцүүлсний дараагаар өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр төр, засгийн, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд хичээл зүтгэл гарган ажиллаж ирснийг Дэд сайд Ц.Уугангэрэл хэлсэн үгэндээ онцлов. Энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч нийт 68 орны төлөөлөгчид болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл асуулт тавьж, санал, зөвлөмж өгөв.
Түлхүүр үгХууль эрх зүй
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …