Гүйцэтгэх Захирлуудын CEO College™ цогц сургалт 5 сарын 14-нд эхлэнэ

image001MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, салбар, охин компаниудын захирал, байгууллага болон нэгж, албадын удирдах түвшний ажилтнууд, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 6 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байгаа билээ.

image003image005

Сургалтын хөтөлбөрийн хувьд Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа. Мөн сургалтын явцад 3 удаа бизнес аялал /АПУ ХК, IT Zone ХХК, MCS Coca Cola ХХК/ болон Зочин багш /MCS Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан өдгөө УИХГишүүн Л.Энх-Амгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн УЗ-ийн Дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд Ерөнхийлөгч Л.Мягмаржав/ оролцож мэдлэг, туршлагаасаа CEO College™-ийн суралцагсадтай хуваалцдаг.

image007

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциаци™-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, CEO College™-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах СЕО Update™ хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, CEO College™-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

CEO College™ сургалтыг өнгөрсөн хугацаанд нийтдээ 87 гаруй компанийн эзэд, Гүйцэтгэх захирал, нэгж, албадын удирдах ажилтнууд, удирдах ажилтны нөөцийн жагсаалтад байршсан ажилтнууд төгссөний 68% нь Гүйцэтгэх захирал, CEO, 16% нь нэгж албадын захирлууд, 16% нь ахлах, дунд шатны менежерүүд байв. Насны ангилалаар, дийлэнх олонх нь буюу 31-40 насныхан 54%, 20-30 насныхан 27%, 41-50 насныхан 17% тус тус байна.

image009

Сургалтанд Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70101839, 70111839, 91114007 утсаар хандана уу.

Эх сурвалж: mlctraining.mn

 

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …