Банкууд 2015 оны 3 дугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269-т хүрчээ.Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад1.5 нэгж хувиар, оны эхнээс 9.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурсан байна.
Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 72.9 хувь буюу 2196.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 24.9 хувь буюу 750.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.3 хувь буюу 68.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.2015 оны 3 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.2 хувь нь төгрөгийн зээл, 1.8 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны 3дугаар сарын байдлаар 1.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна.
Тайлант сард олгосон зээл
Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 14.6 хувиарөссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна. Тайлант сард шинээр олгосон зээлийн 83.4хувь буюу 79.4тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 16.3 хувь буюу 15.5тэрбумтөгрөг ньбанкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ2015оны 3 дугаар сарын байдлаар 58.8 сая төгрөг байна. Тухайн сард 28.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 13.4 хувиар буурсан чөмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн байна.
Тайлант сард нийт 1617 зээлдэгчшинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 1326 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 284 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд, 7 зээлдэгч бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
2015 оны3дугаар сарын байдлаар нийт 69269иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 48512 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 18748 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 2009 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
Тайлант сард банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.5 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 2015 оны 3 дугаар сарын байдлаар 15.4 жил байна.
Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 56.6 хувьнь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 61.6 хувь нь 16-20 жил, 23.0 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.
Банкуудын 2015 оны 3 дугаар сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 9.2 хувь байв. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад жигнэсэн дундаж хүү 7.4нэгж хувиар буурсан байна.
Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 15.6хувь байв.
О.Сар