Хачигт хазуулсан 162 тохиолдол бүртгэгджээ

ha_03Манай оронд хаврын улиралд байгалийн голомтот халдварт өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд хазуулсан тохиолдол бүртгэгджээ. Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр 3 аймгийн 9 суманд 15 мал өвчилсөн байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийнхөн энэ тухай танилцууллаа. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, сэрэмжлүүлэх, судалгаа, нотолгоонд тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд хариу арга хэмжээг зохион байгуулах, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах гол зорилготой байгууллага юм.

Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг байна. Манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын 6 дүүрэгт, галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн 2 дүүрэгт, хачигаар дамжих халдварт өвчин 16 аймгийн 59 сум нийслэлийн 8 дүүрэгт идэвхитэй голомттой байдаг ажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …