Хүн бүр л зайрмаганд дуртай. Ялангуяа халуун зуны өдрүүдэд хэн амтат сайхан зармагнаас татгалзаж чадах билээ. Ихэнх хүмүүс зайрмаг таргалуулдаг гэдэг ч бидний эрүүл мэндэд ач тусаа өгөх витаминээр баялаг болохыг тэр бүр мэддэггүй. Гэхдээ аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг санаарай. Тиймээс хүн бүрийн идэх дуртай амтат зайрмагны ач холбогдол хийгээд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг уншигч танд хүргэж байна.
Зайрмаг идэхийн ач холбогдол. Витаминаар баялаг. Яг үнэндээ зайрмаг нь үндсэн гол витаминуудаар баялаг амттан юм. Энэхүү хөлдөөсөн десертэд витамин A, B6, B12, C, D, К болон E агуулагдсан байдаг. Витамин К нь бүх төрлийн шим тэжээлээр дүүрэн бөгөөд цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлэх ач тустай.
Бие махбодийг сэргээгч. Зайрмаг бол хүний биеийн энергийг сэргээх хамгийн хүчтэй эх сурвалж. Учир нь зайрмаг нүүрс ус, уургаар баялаг бөгөөд эдгээр нь энергийг нөхөн төлжүүлдэг.
Эрдэс бодисоор баялаг. Таны дуртай амтат зайрмаганд кальци, фосфорын эрдэс бодис их агуулагдсан байдаг. Зайрмаганд агуулагдах кальци нь хүний яс болон шүдийг бэхжүүлдэг бөгөөд зүрх судасны системийг дэмждэг. Үүгээр ч зогсохгүй бөөрний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг юм.
Зайрмаг хүний биед учруулах хор хөнөөл. Таргалуулах амттан. Зайрмаганд ханасан өөх, тосны хүчил маш их хэмжээгээр агуулагддаг учир зүрх судасны өвчин үүсгэх болон жин нэмэх сөрөг нөлөөтэй. Зайрмаг нь жин барьж байгаа хүмүүст зохисгүй амттан боловч биед хэрэгтэй витаминаар баялаг.
Холестрин ихтэй. Хэт их зайрмаг идэх нь холестерины хэмжээг ихсэгдэг. Хамгийн энгийн жишээ гэхэд л хагас аяга ванилтай зайрмаганд 25 мгр холестерин агуулагдсан байдаг. Хэрвээ таны цусан дахь холестерины хэмжээ их гэж гарсан бол зайрмагнаас татгалзсан нь дээр гэж зөвлөх байна.
Их хэмжээний сахар. Зайрмаганд сахар ихээр агуулагдсан байдаг. Тийм ч учраас чихэрийн шижин өвчэй хүнд зайрмаг идэх нь хориотой. Их хэмжээгээр хэтрүүлэн зайрмаг идэх нь жин нэмэх, зүрх судасны өвчин үүсгэх мөн чихрийн шижин өвчний эх үүсвэр болно.
эх сурвалж: emegteichuud.mn