Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр БНЧУ-д ажиллаж байна

32_a37dd4281554c1079e9c99cd6e9fbe42892edcbb“УБЦТС” ТӨХК –д ZPA Smart energy  компанийн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  С.Төмөрхүү нар  БНЧУ-д томилолтоор ажиллаж байна.

   Энэхүү ажлын хүрээнд БНЧУ-ын  ZPA smart energy  компанитай  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ухаалаг тоолуурын  шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

   Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр албаны хүмүүсийн хамт  БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд  Иван Жанкарек болон тус улсын Үйлдвэр худалдааны сайд Жан Маладек нартай уулзаж  эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрчим хүчний зохицуулалтын хүрээнд туршлага солилцох хамтран ажиллах талаар ярилцлаа.

f

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд …