Боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

boom2015 оны 05 сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгдэж өвчтөн 19 настай ,эрэгтэй, “Э”-нь Дашбалбар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин “Э”-ийн эрүүн дор хатиг гарсан, бага зэрэг халуурах шинж тэмдэг 5 сарын 5-ны өдөр илэрсэн байна.

Тэдний хотонд 3 сарын сүүлээр 1 ботго, 4 сард 1 ингэ, 1 ботго, 5 сард 1 гүү үхсэн ба ингэ, гүү хоёрын амруу хар цай цутган өгч 1 ботгыг өвчсөн байна. Улмаар 5-р сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт хандаж үзлэгээр эрүүний шарх бага зэрэг хавантай, улайж хавдсан, бага зэргийн цусархаг хар тав үүссэн байжээ. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Сэрэмжлүүлэг:

  • Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
  • Шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх
  • Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх
  • Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
  • Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …