Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

10-honog-02

10-honog-01Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

  • Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 4691 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 464 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
  • ХӨСҮТ-д нийт 527 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 162 хүн хэвтсэн бөгөөд 147 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 84 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 16 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Дорнод аймгийн Дашбалбар суманд өвчтөн “Э”, 19 настай, эрэгтэй. 5 дугаар сарын 5-нд эрүүн доор хатиг гарч халуурсан, 7-нд сумын эмнэлэгт хандсан. 3 дугаар сарын сүүлээс мал үхэж эхэлсэн байна. Өвчтнөөс болон үхсэн малаас сорьц дээжлэн шинжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Газар хөдлөлт:

Баянхонгор аймгийн Баянцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад 3.2-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар 26694 тохиолдол бүртгэгдэж, 11069 (41.4%) нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 9, Сьерра-Леонд 9, нийт 18 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.

5 дугаар сарын 9-нд Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг ДЭМБ-аас албан ёсоор зарласан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …