09:00 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болно. Сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. 99996898
10.30 цагт БОНХАЖЯ-наас “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг энэ сарын 14,15-нд зохион байгуулна. Чуулгантай холбоотой хэвлэлийн бага хурлыг БОНХАЖЯ-ны “Хаан” тамхимд болно. Утас: 99106727
11.00 цагт МХЕГ-ын хурлын танхим. Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр МХЕГ, ХХААЯ, Махны холбоо, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бэлтгэж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүд уулзаж ярилцана. Манай аж ахуйн нэгжүүд ОХУ, БНХАУ руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Энэ сард Вьетнамын Хорио цээр, хяналтынхан ирж үйлдвэрүүдийг шалгах тул тэдний тавих шаардлага, анхаарах зүйлийн талаар МХЕГ мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, экспортоо дэмжих чиглэлээр ажиллаж байна. Лавлах утас 91989890
11.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичиг, Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд болно.
11.00 цагт МҮЭХ-оос цалингийн асуудлаар хэвлэлийн хурал Монгол ньюст зарлалаа. Сэтгүүлчдээ урьж байна. Холбоо барих: 99027019
11.00 цагт Тэнхлэг зууч ХХК Орон сууцны үнийн индекс Монголбанкны Мэдээллийн төвд зарлана. Монголбанкны ОНБМТ утас 310081
12.00 цагт ШӨХТГ-ын зааланд сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай. 91021020, 95521020
12.30 цагт МУИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулж буй NUM FAMILY-ONE FAMILY төслийн нээлтийн үйл ажиллагаа МУИС 1-ийн гадна болно. Нээлтэнд бусад их дээд сургуулийн төлөөллүүд, МУИС-ийн захиргаа, МОХ, МЗХ, НАМОХ гэх мэт байгууллагуудын удирдлагууд ирнэ. Иймд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 99213773