Нийслэлийн хэмжээнд хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

1d2434df0ece4a7d79a07cec6ce4ba75Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дүүргийн түвшинд байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр улиралд батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …