Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

bcfbba3027d14fb9originalАвлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад хэд хэдэн зөрчил, дутагдал тогтоогдлоо. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байв.

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүслээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …