Шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

589fa320fe691d05c44c96759758b650Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. 2010 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоотой эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой зөв болгох, зохицуулагдаагүй үлдсэн тулгамдсан асуудлуудын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. 2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14,6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж 1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой.  Эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хуурамч эмийг илрүүлэх зорилгоор эм үйлдвэрлэгч, импортлогч, бүртгүүлэгчид өөрийн импортлосон, үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх, эмийг зах зээлд нэвтэрсний дараах чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, үр дүнг мэдээлэх, шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн 4 жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах боллоо. Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм,эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэх юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …