Өнөөдөр болох үйл явдал

download (4)07:00 цагт Баянгол дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт”-ыг зохион байгуулна. Сургуулилт  Улаанбаатар паласын гадаа талбайд эхлэх бөгөөд цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 94949238, 88729625


09:30 цагт Төрийн ордны Их танхимд БСШУЯ аас зохион байгуулж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд зохиогдох “Инновацийн үндэсний форум” болно. Форумд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ ны сайд Л.Гантөмөр, УИХын зарим гишүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн өмчийн их сургуулиуд оролцож санал солилцон Үндэсний инновацийн бодлогоо тодорхойлно. Утас: 91913865


10:00 цагт Хууль Зүйн Яамны санаачлага, дэмжлэгээр Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулж буй “Үл үйлд!” медиа үзэсгэлэнгийн хүрээнд “Урлаг ба Гэр бүлийн хүчирхийлэл” хэлэлцүүлэг “Улаан гэр” галерейд болно. Утас: 319015, 319017


10:00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд  Олон улсын төмөр замын холбооны “Төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх тухай” семинар болно. Утас: 99119344


10:00 цагт Монголын хувийн хэвшлийг японы хувийн хэвшилтэй холбох замаар японы хөрөнгө оруулалтыг татах, хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор  МҮХАҮТ-ын 507 тоотод Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай хамтарсан уулзалт зохион байгуулна. Энэхүү уулзалтаар монголын аж ахуйн нэгжүүдэд ямар боломж нээгдсэн, Японы зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолбол, өөрийн улсын давуу талыг японы хувийн хэвшилд таниулах чиглэлээр танилцуулга хийж, мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалт болно.


11:00 цагт Үндэсний Статистикийн хороо 2015 оны эхний 4 сарын МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал, Дотоодын нийт бүтээгдэхүүний 1-р улирлын дүнг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 261502, 99155044


11:00 цагт  Монголбанкны А байранд “Монголбанкны статистикийг хэрхэн ашиглах вэ?” сэдэвт сургалт болно.


11:00 цагт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаанталбайд Аугаа Их ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын жагсаалд оролцсон бие бүрэдхүүнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт Хүчний Жанжин Штабт болно. Утас: 99160187


13:00 цагт Эверестийн 8000 метр өндөрт гарсан гавьяат тамирчин Т.Гүррагчаа Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99088881


13:00 цагт “XXI ЗУУНЫ – МОНГОЛ ГЭР БҮЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэмтэн судлаачдын дунд  Нийслэлийн Засаг захиргааны 2-р байр Хангарди ордны 14 давхрын “Б” корпуст зохион байгуулагдана. Утас: 88087730


13:00 цагт “RAMADA Ulaanbaatar city center” -н “CRYSTAL ROOM”-д  “Miss World Mongolia”-шалгаруулалтын талаархи хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хэвлэлийн бага хуралд өмнөх жилийн шилдэг оролцогчид, зохион байгуулагчид оролцоно. Утас: 99000722


14:00 цагт “1000 инженер” хөтөлбөрийн урьдчилсан шалгаруулалтын талаар ШУТИС-н төв байрны 203 тоотод мэдээлэл хийнэ. Утас: 315563


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны газрын дарга асан З.Батбаяр Туул, Сэлбэ голд тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт ШУТИСийн төв талбай дээр Монгол эрдэмтдийн шинэ, шилдэг инноваци, шинэ технологийн бүтээл, бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865


18:00 цагт Төв номын сангийн ард байрлах “Чандмана” төвийн 1 давхарт /Eagle ТВ-ийн байр/ байрлах ноолуурын дэлгүүрт, “Гоёо” ХХК нь АНУ-ын Лос Анжелос хотноо болох Дэлхийн зуны Тусгай Олимпод анх удаа оролцох гэж буй Монголын Тусгай Олимпийн тамирчдыг дэмжихээр Хандивын худалдаа болон дуудлага худалдаа зохион байгуулна.


“Улаанбаатар марафон”-д нэгдэцгээе уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2015” цом аялуулах аяныг тавдугаар сарын 25-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд өнөөдөр 10:00 цагт АШУИС-ийн спорт зааланд Сүхбаатар дүүргийнхэн марафонд нэгдэх аянд оролцох үйл ажиллагаа болно. Мөн 13:00 цагт БЗД-ийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар марафон-2015”-д нэгдэх аян, үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 88013705, 88002737

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …