Хонь: Энэ cap таны ажил төрөл тийм ч таатай байхгүй бололтой. Тиймээс ямар ч ажил хийсэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Дарга удирдлагаасаа зэмлэл сонсож магадгүй. Гэхдээ үүнд хэт эмзэглэх хэрэггүй. Энэ cap таны сэтгэл санаа ч мөн нэлээд тогтворгүй байх бөгөөд эрч хүч авьяас чадвараа дэмий зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Хэрвээ аялал зугаалгаар явахыг хүсч байгаа бол төлөвлөгөөгөө гаргаж, очих газраа сонго. Хүмүүст болж өгвөл мөнгө зээлдүүлэхгүй байхыг хичээ. Шинэ байшин эсвэл машин худалдан авахад ээлтэй. Хайр дурлалын харилцаанд маш таатай cap болох бөгөөд ганц бие хониныхон удаан хугацаанд хайж байсан хүнээ олох болно. Харин хэдийн хайр дурлалтайгаа учирсан бол та хоёрын харилцаа гайхалтай романтик бас аз жаргалаар дүүрэн байх болно.
Үхэр: Сарын эхээр үхрүүд бизнесийн хамтрагчдаа хууран мэхлэгдэх эсвэл түншүүдээс таагүй мэдээ хүлээн авна. Гэхдээ бие даан хийсэн эрсдэлтэй арилжаа наймаа ч амжилттай болно. Сарын дундуур эд хөрөнгөө аривжуулж үл хөдлөх хөрөнгөтэй болох тал дээр од эрхэс ивээлтэй хандаж байна. Ганц бие үхрийнхэн хайр дурлалтайгаа учирна. Энэ нь удаан хугацаанд үргэлжлэх сайхан хайр байх болно. Аялал жуулчилалаар явахад таатай байна. Хонжворт сугалаа болон мөрийтэй тоглоомонд аз үхрийнхэний талд байна. Харин сарын сүүлээр шинэ төсөл хэрэгжүүлэх хэрэггүй. Харин урьд эхэлсэн урт хугацааны төлөвлөгөө ажил хэрэгтэй анхаарлаа төвлөрүүл.
Ихэр: Хэрэв санхүүгийн боломжтой бол буяны ажилд хандив өгөөрэй. Хүүхдүүдийнхээ талаар бүү март аль болох цагыг хамт өнгөрөө. Гэр бүлийн асуудлаа тэргүүн эгнээнд тавьж нэмэлт зардал гарга. Сексийн харьцаанд онцгой анхаар. Үүний тулд эрүүл мэнд хооллолтондоо анхаар. Шинэ түнштэй болох магадлалтай. Түүгээр ч барахгүй хамтарсан төсөлд оролцох сайхан санал хүлээн авна. Цахилгаан багаж хурц үзүүртэй эд зүйлтэй ажиллахдаа болгоомжил. Од эрхэс санхүүгийн боломжоо дээшлүүлэх тал дээр ихрийнхэнийг ивээж байгаа тул боломжийг алдалгүй ашигла.
Мэлхий: Сарын эхээр мэлхийнхэний ялалт амжилтанд хүрэх замд саад бэрхшээл тулгарсан ч тайван итгэлтэй байдлаа хадгал. Элдэв хэрүүл маргаанаас шууд зайлсхий. Ямар нэгэн хийж үзээгүй болон сайн хийж чадахгүй зүйлээр бүү оролд. Харин азаа үзвэл хонжвор таарах магадлал тун өндөр байна. Бусдын гуйлт хүсэлтэнд бүү татгалз. Хэт ачаалал нь таны эрүүл мэндэд заналхийлж байна. Гэхдээ л таны ажиллах чадвар бусдыг гайхшруулна. Гэвч эрх мэдэл болон зорилгодоо хүрэх хатуу тэмүүлэл нь эсэргүүцэлтэй тулгарна. Аялал эсвэл удаан хүлээсэн зүйлээ худалдан авахтай холбоотой таатай мэдээ хүлээн авна.
Арслан: Арслангууд сарын эхээр ажил албаа өөрчлөх магадлалтай. Гаргасан шийдвэрээ эргэн харж зөв гэдэгтэй бүрэн итгэлтэй, эсвэл хийх гэж буй ажилаа сайн хийж чадах эсэхдээ эргэлзэхгүй болсон үедээ урагш алхаарай. Хосууд хоёр биедээ анхаарал халамж тавь. Ойр дотны хүмүүстэйгээ маргалдах магадлалтай. Арслангийнхан хувийн амьдралынхаа талаар эргэцүүлэн бодоход таатай үе тохиож байна. Эмэгтэйчүүд дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байвал дээр. Харин эрчүүдийн хувьд арилжаа наймааны од гийх тул хүссэнээ гүйцэлдүүлэхийн тулд завгүй ажилла.
Охин: Хувийн амьдралд нэн таатай байх сар гарч байна. Ажил хэргийн амин чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Харин зорилгодоо хүрэхийн тулд яаралгүй шургуу нямбай ажилла. Төлөвлөсөн аливаа ажил хэргээ түр хойшлуул. Хувийн амьдрал таатай байгаа тул эрүүл мэнддээ анхаарч аялал зугааллагаар явахад төлөвлө. Ажил хэргийн уулзалтаас зайлсхий. Учир нь хамтрагч нартайгаа зөрчилдөх магадлал өндөр байна. Ихэнх охиныхоныг романтик харилцаа хүлээж байна.
Жинлүүр: Сарын эхээр онц шаардлагагүй хүмүүстэй уулзах тааламжгүй шинэ танилуудтай болохоос эрс татгалз. Санхүүгийн эрсдэлд орж болзошгүй тул асуудалд хүлээцтэй хандаарай. Гадаад төрх дур булаам байдал нэмэгдсэнээр элдэв саад сорилт бэрхшээлийг даван туулах эргэн тойрныхоныгоо өөртөө татахад тусална. Эрүүл мэнддээ анхаарч ямар нэгэн өвчин илэрвэл сайтар эмчилүүл. Аялал зугаалга амралтаа төлөвлөхөд оновчтой байна. Хайр дурлалын адал явдалаас зайлсхий. Учир нь түрхэн зуурын сээтгэнэл танд эрсдэл дагуулах магадлалтай.
Хилэнц: Сарын эхээр бүх зүйл таны хүссэнээр байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол түр азна. Хувийн амьдрал хайр дурлал танд баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг өгнө. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай тул хэт их ажиллах, эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй. Сарын сүүлээр хилэнцийнхэнийг ер бусын романтик учирал хүлээж байна. Эргэн тойрны хүмүүс болоод найз нөхөд үр хүүхэдтэйгээ харьцах харьцаа танд тайвширал амар амгаланг авчирна. Хилэнцийнхэн угаас шаргуу хийснээ дуусгах хүсэлтэй хүмүүс тул ямар ч бэрхшээлийг даван гарах чадал байна. Уулзалт цуглаанд очих нь таныг улс төр урлаг бизнесийн салбарт ажиллах төлөвлөгөө зохиоход хүргэнэ.
Нум: Шинэ ажил эхлэх гэрээ хэлцэл байгуулах , урт хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулах ажлаа сарын эхний хагаст багтаан хий. Учир нь энэ үе хамгийн тохиромжтой байх болно. Санаачлагыг өөрийн гарт байлгаж бусдаас дэмжлэг тусламж хүлээх хэрэггүй. Нумынхан хамтран ажиллах санал ашигтай захиалгын санал хүлээн авна. Харин сарын сүүлээр аливаа ажил хэрэг явуулахад танаас урьд урьдынхаас чинь илүү итгэл зүтгэлийг шаардах болно. Энэ нь од эрхэсийн таагүй нөлөөтэй холбоотой тул алдаа гаргахаас болгоомжил. Хайрттайгаа болоод хамтран ажиллагсадтайгаа харьцахдаа болгоомжтой байж цаг үргэлж биеэ цэгнэх шаардлага тулгарна.
Матар: Шинэ ажил эхлэх гэрээ хэлцэл байгуулах , урт хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулах ажлаа сарын эхний хагаст багтаан хий. Учир нь энэ үе хамгийн тохиромжтой байх болно. Санаачлагыг өөрийн гарт байлгаж бусдаас дэмжлэг тусламж хүлээх хэрэггүй. Нумынхан хамтран ажиллах санал ашигтай захиалгын санал хүлээн авна. Харин сарын сүүлээр аливаа ажил хэрэг явуулахад танаас урьд урьдынхаас чинь илүү итгэл зүтгэлийг шаардах болно. Энэ нь од эрхэсийн таагүй нөлөөтэй холбоотой тул алдаа гаргахаас болгоомжил. Хайрттайгаа болоод хамтран ажиллагсадтайгаа харьцахдаа болгоомжтой байж цаг үргэлж биеэ цэгнэх шаардлага тулгарна.
Бумба: Сарын эхээр зарим нэгэн хумхынхан ажил төрөл бүтэлгүйтээд гундуу явахад харин нөгөө хэсэг нь санхүүгийн амжилт үзүүлж аз нь атгандаа багтахгүй шахам явна. Ухаарал өгсөн зарим үйл явдал тохиох магадлалтай. Залуус элдэв зугаа цэнгэлээс татгалзаж согтууруулах зүйлээс хол байх нь зүйтэй. Сексийн амьдралд таатай бус шалтгаанууд бий болно. Амьдралын эрч хүч суларсанаар архаг хууч сэдэрч болзошгүй тул биеэ энхрийлүүштэй. Харин сарын сүүлээр шинэ ажил болон төсөлөө хэрэгжүүлж эхлэхэд таатай үе ирж байна. Мөн хайр дурлалын од гийж буй тул ганц бие хумхынхан ариун гэгээн хайраа олно. Эцэг эх хумхынхан хүүхдүүдээсээ болж багагүй нервэтэх бөгөөд хамаатан садан найзуудын тусламжийг ав.
Загас: Сарын эхээр загаснууд аль аль салбартаа бүтэл муутай ажил санаснаар болохгүй байх ч энэ байдал удаан үргэлжлэхгүй тул санаа зовох хэрэггүй. Эмэгтэй загаснууд дотроосоо гэрэлтсэн сайхан байдал тань таны дур булаам байдлыг улам бүр нэмэгдүүлэн бүх зүйлийн цөм байж чадна. Бизнес эрхэлэгчид шаргуу ажилласаны үр дүнд багагүй ашиг орлого олох нь. Дотны хүмүүсийн зөвлөгөө танд юугаар ч орлуулашгүй тус дэм болно. Жижиг сажиг худалдаа наймаа хийхэд ашигтай ч томоохон хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг одод анхааруулж байна. Сарын сүүлээр загаснуудын сексийн эрч хүч хамгийн өндөр байна. Хайрттайгаа ялихгүй зүйлээс болж маргалдаж болзошгүй тул хөнгөмсөг зангаа тат.