Та халуун шүршүүр, усанд ордог бол одоо болих хэрэгтэй. Яагаад гэж үү? Хүйтэн усанд орох нь ямар ашигтайг ингэж бичжээ.
Анхаарах зүйлс:
- Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу.
- “Хүйтэн” гэдэг нь +10-аас +15’С градус
- Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй. Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.
1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй
Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг.
2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна
Medical Dail сэтгүүлд дурдсанаар хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.
3. Хүйтэн ус булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг
Мэргэжлийн сагсан бөмбөгчин Kobe Bryant, LeBron James нараас асуусан ч болно.
Kobe хүйтэн устай онгоцонд орж эмчилгээ хийх гэж байна
Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн өвдөлтийг ч намдаадаг тустай.
4. Хүйтэн ус сэргэг байлгана
Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих.
Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.
5. Таны сэтгэл санааг тайвшруулна
Dr. Nickolai Shevchuk эмч хэлэхдээ “Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стрессдэнэ гэхээс айлтгүй болно” гэжээ. Яагаад гэж түүнээс асуухад “Хүйтэн ус нь mesocorticolimbic ба nigrostriatal дахь dopamingeric дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй” гэжээ. Өөрөөр хэлбэл тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.
6. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг
Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.
7. Хүйтэн ус турахад тусална
Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.
-Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх
-Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхиждэг.
Хүйтэн ус нь бор өөхийг идэвхижүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.
8. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг
Dr. Mercola эмчийн хэлсэнээр хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэж хэлжээ.
9. Хүйтэн ус дархлааг сайжруулдаг
Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.
10. Хүйтэн ус чалх сайжруулдаг
Халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд олж тогтоожээ.
11. Бага ус хэрэглэнэ
Хэн л хүйтэн усанд удаан хэвтээд, зогсоод байхыг бодохов дээ.
12. Хүйтэн ус энерги хэмнэнэ
Ус халаахын тулд хичнээн хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр байгаль орчин сүйтгэж байгаа гэж бодож байна?