Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ

c65c564dc3b8872eoriginal589609957201502271406533231443201505140805НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх 6-р сарын 18-20-нд хийхээр зарласан билээ. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон. Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан ч хурал нь нам жимхэн болж өнгөрсөн. Гэвч тэрхүү чимээгүй хурлын дуу чимээтэй тодотгож хэлбэл нэг нэгдээ хатуу ширүүн үг чулуудсан хурал болсон гэдгийг Бага хуралд суусан залуус хэлж байв.

Л.Оюун-эрдэнэ, Н.Номтойбаяр нарын гэж хуваагдсан тэр зөрчил одоо ч үргэлжилж байгаа талаар яриа байна. Түүний илрэл болж, НАМЗХ-ны гишүүн, дэмжигч, сонгуультан зарим залуус Төв холбооныхоо өнөөгийн байдал, ажлын хэсгийн явуургүй ажил, гeнсeкийн үүрэг гүйцэтгэгчийн талаар орон нутгийн дарга нар нийслэлийн тэргүүлэгчид, бүх хороод, клубууд нэгдсэн мэдээлэл өнөөдөр 12 цагт Монгол ньювс мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …