Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

  • Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5360 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
  • ХӨСҮТ-д нийт 348 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 83 хүн хэвтсэн бөгөөд 90 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 91 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

leafletТомуу, томуу төст өвчин:

5 дугаар сарын 5-аас 10-нд улсын хэмжээнд 153.333 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.303 (4.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Лабораторид суурилсан тандалтаар нийт 37 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн вирус илрээгүй бөгөөд 15 сорьцод шинжилгээ хийхэд 3 (20%) сорьцод бокавирүс, 1 (6%) сорьцод аденовирүс, 1 (6%) сорьцод хүний метапневмовирүсийн ген тус тус эерэг тодорхойлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

  • 2015 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар 26825 тохиолдол, 11129 (41.4%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 9 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2 ) бүртгэгдсэн нь энэ жилийн хамгийн бага бүртгэгдсэн долоо хоног болж байна.
  • Сьерра-Леон улсад ажиллаж байсан Италийн сувилагч Эбола вируст халдвараар өвчилж, тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ойрын хавьтлын судалгаа хийгдэж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Халууралт, тууралтат хам шинж:

2015 оны 5-р сарын 12-нд Бразилийн зүүн хойд мужаас ирүүлсэн 25 сорьцны 8-д нь Zika вирус илэрчээ. Мөн Освалдын лабораторит 21 сорьцны 8 сорьцонд Zika вирус эерэг тодорхойлогдсон тухай мэдээлжээ.

Судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …