Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт МУИС-д Философийн салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн Дугуй танхимд болно. Утас: 99072224, 99275753


09:00 цагт Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцах “Хот ба ус” өдөрлөг болно. Утас: 99121618


09:30 цагт “Казахын хаанчлалын 550 жил: Казахстан болон Монголын түүхийн тулгамдасан асуудлууд” сэдэвт дугуй ширээний уулзалт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн хурлын зааланд болно. Утас: 88000675, 345408


09:30 цагт НҮБ, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан “Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал” сэдэвт тайланг танилцуулах үндэсний хэлэлцүүлэг Чингис Зочид Буудлын 3 давхарын танхимд болно.  Утас: 88093607


10:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Нисэхийн 90 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Жаргалант цогцолбор /Чингисийн хүрээ жуулчны баазын цаана/-т болно. 09.30 цагаас ИНЕГ-ын үүднээс автобус явна. Утас: 91615500


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А зааланд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


10:00 цагт Зэвсэгт хүчний 2015 оны марш тактикийн аварга шалгаруулах  тэмцээний нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Утас: 99160187, 99121715


10:00 цагт “Аварга” дээд сургууль дээр “Улаанбаатар марафон-2015” цом аялуулах үйл ажиллагаа болно. Хан-Уул дүүрэг марафонд нэгдэж, цом аялах ажлын нээлтийг хийнэ. Утас: 88002737, 88013705


10:30 цагт Дархан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай зам, гүүр, ачаа, зорчигч тээврийн үйлчилгээнд хийсэн шалгалтын дүнг эргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргана. Утас 91989890


11:00 цагт Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жил”-ийн ой, “Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага” байгуулагдсаны 150 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах Спортын наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийнэ.


12:00 цагт цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл дуусч, шууд сонгон шалгаруулалт явуулна. Утас: 88112919

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …