БНЭУ-ын Ерөнхий сайд Хавдар судлалын үндэсний төвд тоног төхөөрөмж бэлэглэв

0 aaaaaturiin 1Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болж байсан хэддий ч, БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй юм. Харин Нарендра Моди тус улсын Ерөнхий сайдын хувиар Монголд айлчилсан анхны хүн боллоо.

     Энэхүү өндөр дээд хэмжээний айлчлалынхаа хүрээнд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди тус улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж болгон туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ хүлээлгэн өглөө.

    Уг аппаратыг ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах бөгөөд, тус улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулах аж. Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний энэхүү аппаратыг бэлэглэснээр туяа эмчилгээнд дараалал хүлээлт үүсэхгүй гэдгийг албаныхан тодотголоо.

   Тус төвд өдөрт туяа эмчилгээнд 60-70 хүн ордог бөгөөд дээрх аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээний кабинетын хүчин чадал хоёр дахин нэмэгдэх аж. Туяа эмчилгээний хоёр хэмжээст “IMAGIN” симулятор аппаратыг эмчилгээнд нэвтрүүлснээр хорт хавдрын туяа эмчилгээний төлөвлөлтийн хүртээмж нэмэгдэхээс гадна, хөнгөвчлөх туяа эмчилгээг богино хугацаанд өвчтөнд хүргэх боломжтой болох зэрэг олон давуу талтай. Мөн “Бабатрон–II” аппаратыг суурилуулснаар хорт хавдартай хүмүүст үзүүлэх туяа эмчилгээний хүртээмж сайжирах юм байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …