Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаад байна

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 17.7% байна.

0 aaaaaaulaannew 0

Эх сурвалж: ХӨСҮТ

Зоонозын халдварт өвчний мэдээ:

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 297 яаралтай дуудлагыг хүлээн авсаны 65 (21.9%) галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын, 229 (77.1%) хачигт халдварын, 3 (1%)-ийг боомын хүний өвчний сэжигтэй тохиолдол эзэлж байна. Хачгаар дамжих халдварт өвчнөөс 213 (93%) хачигт риккетсиоз, 12 (5.2%) хачигт энцефалит, 4 (1.8%) хачигт боррелиоз тус тус эзэлж байна.

0 aaaahachig 0

Эх сурвалж: ЗӨСҮТ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар 26825 тохиолдол, 11129 (41.4%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 9 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2 ) бүртгэгдсэн нь энэ жилийн хамгийн бага бүртгэгдсэн долоо хоног болж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

Саудын Арабад 5 дугаар сарын 4-өөс 9-нд Коронавируст халдварын нийт 5 лабораториор батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг мэдээлсэн. Дэлхий дахинд 1116 лабораториор батлагдсан тохиолдол 423 нас баралтыг мэдээлжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Менингитийн халдвар, Нигер улсад:

Тус улсын 11 дүүрэгт менингитийн халдварын дэгдэлт бүртгэгдэж, 6,179 сэжигтэй тохиолдол 423 нас баралтыг мэдээлсэн байна. Лабораторийн шинжилгээгээр өвчлөгсдийн дунд Neisseria meningitidis (Nm) serogroup C давамгайлж, зарим дүүрэгт Nm serogroup W бүртгэгджээ. Дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …