Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Ш.Энхбат: Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж байна. Тархалт 6 дүүрэгт байгаа юм. Энэ жилийн дэгдэлтийн зураглалаасхарахад залуу нас буюу оюутнуудын дунд их байна. Одоогоор 506 оюутан өвдсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран 05 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд нэмэлт вакцинжуулалтыг 05 сартайгаас 6 нас хүртэлх бүх хүүхдэд хийж эхлээд байна. Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд хийнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 41331 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд дархлаажуулалтын явц Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй хамрагдаж байна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж байна. Эхний 3 өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна гэв.
эх сурвалж: undesten.mn