Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн форум Чингис Зочид буудлын “Хубилай” хурлын танхимд болно.


08:30 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулганы хүрээнд Зүүн Хойд Азийн залуучуудын  Симпозиум Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно.


09:00 цагт Дэлхийн Хэмжил зүйн өдрийг энэ жил “Хэмжил зүйд – гэрэл, Гэрэлд – хэмжил зүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан СХЗГ-аас дээрх сэдвийн дор Яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийг хамарсан томоохон семинар “Bishrelt Embassy” зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99006864


09:30 цагт “Blue Sky” зочид буудлын Кристалл танхимд  “Азийн арбитрын салбарт хамгийн их хүндлэл хүлээсэн хүн” хэмээн Азийн худалдааны танхимаас албан ёсоор тодорхойлсон Ж.Лийч тэргүүтэй Ази номхон далайн 6 шилдэг мэргэжилтэн  Монгол улсын Хууль зүйн яам, Монголын Хуульчдын холбоо, Сингапурын Олон улсын арбитрын төв хамтран анх удаа олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудлаар хэлэлцүүлэг хийнэ.


10:00 цагт БГД-ийн ЗДТГ-аас БГД-ийн нутаг дэвсгэр 16-р байрны дэргэд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн тухай тус 16 дугаар байрны гадна талбайд мэдээлэл хийнэ. Мөн 16-р байрны суурийн хүчитгэлийн ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл өгнө. Утас: 99702481


10:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Нисэх хүчин-90 жил” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний түүхийн музейд болно. Утас: 91615500


10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд хиам, нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүнд ашиглаж байгаа хүнсний нэмэлтийн талаар хэлэлцэнэ. Утас 99095421


10:00 цагт БСШУЯ, Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран  зохион байгуулж буй “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганы нээлт “Улаанбаатар” Зочид буудалд болно. Чуулганд төрийн байгууллага, боловсрол, соёл, урлагийн салбарын төлөөлөл, судлаачид, бизнесийнхэн, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч, багш нар оролцоно. Утас: 91913865. 98119897


10:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Нисэхийн 90 жил” онол практикийн бага хурал Жаргалант цогцолборт болно. Утас: 91615500


10:30 цагт 58 дугаар сургуулийн гаднах талбайд иргэдэд батлан хамгаалах хууль тогтоомж, хүчний чиг байгууллагуудын хамтын ажиллагааг сурталчилах зорилгоор  “Хил хамгаалах алба сурталчилах өдөрлөг”-ийг зохион байгуулна. Утас: 99767480


11:00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод хяналтын ажилтан эрүүл ахуйч, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох “Хяналтын хуудас- эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт өдөрлөг зохион байгуулагдана. Утас: 99767480


12:00 цагт XXV Тусгай сургууль дээр Монголын Тусгай Олимпийн Хорооноос оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд ширээний теннисний үндэсний тэмцээнийг зохион байгуулна. Утас: 96962780


13:00 цагт Монголын нэрт соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Олон улсын музейн өдөрт зориулан өргөн барьж буй “Урлагт мөнхөрсөн Г.Занабазарын таван дүр” үзэсгэлэнгийн хүрээнд  Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, зураач, уран барималч С.Бадралын “Өндөр Гэгээний дүр Монголын урлагт” сэдвээр илтгэл, уулзалт ярилцлага Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд болно.


14:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Нисгэгчийн дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдааныг төгсгөлийн шалгаруулалт Хүүхдийн ордонд болно. Утас: 91615500


14:00 цагт МҮХАҮТанхимын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээ МҮХАҮТ-ын их Танхимд болно. Арга хэмжээнд  Танхимын Удирдах Зөвлөлийн гишүүд болон ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Утас: 70109090


16:15 цагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас зарим яам, газрын албан хаагчдад зориулсан сургалтыг Улаанбааатар хотод зохион байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл Гадаад Хэргийн яамны “Түншлэл” танхимд “Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил” сэдвээр Мьянмарын төлөөлөгчдөд зориулж мэдээлэл хийнэ.  Утас: 98115322

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …