Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн тархинд хортой 10 зуршил::
1. Өглөөний цай уухгүй байх – Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг!!
2. Хэт идэх – Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг!!
3. Тамхи татах – Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг!!
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх – Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг!!
5. Агаарын бохирдол – Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг!!
6. Нойрны дутагдал – Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг!!
7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх – Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй!!
8. Өвчтэй үедээ ажиллах – Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна !!
9. Бодож сэтгэх дутагдах – Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг !!
10. Бага ярих – Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг !!
Нэмээд хэлэхэд блог бас уншиж, сэтгэж, бас бусадтай ярилцаж буй нэг хэлбэр болох тул тархийг идэвхжүүлдэг байж болох юм.
эх сурвалж: emch.mn