Өнөөдөр болох зарим үйл явдал

today09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын “Өргөө” хурлын танхимд эхэлнэ. Утас: 99106727


09:00 цагт “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэлнэ. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно. Утас: 99773800 88008516


09:30 цагт “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн Монголын Архитекторуудын ордонд  болно.


10:00 цагт Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран  Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.


10:00 цагт “Зайсан голден вилл” спорт цогцолборт авиралтын спортын хиймэл хадан хананы нээлтийн арга хэмжээ болно. Олон улсын стандартад нийцсэн анхны хиймэд хадан хана юм. Нээлтийн арга хэмжээнд холбогдох спорт холбоодын удирдлага оролцоно.  Хаяг: Зайсангийн чанх зүүн талд “Зайсан голден вилл” хотхоны бэлтгэлийн танхимд.  Утас: 99702481


10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / НИТХ-ын 2015 оны “нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай/, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ. 99666553


10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй 224 хүүхэд ээжүүдийн хамт баярлах нэгдсэн өдөрлөг чуулган Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд болно. Өдөрлөг чуулганаар үргэлжлэнэ. Чуулганаас төр засаг, нийгэмд бус өөрсөд рүүгээ нийт 16 000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүддээ хандсан Уриалга гаргах юм. Төлөөлөл болон бүх дүүрэг, бүх тусгай боловсролын сургуулиуд, бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ТББ-ын төлөөлөл болсон хүүхдүүд ирэх юм. Харилцах утас: 99130834, 99211122, 95953390, 88020033 88302278


11:00 цагт “Залуу Зохион Бүтээгч”-дийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулдаг “Автомат Роботын Тэмцээн 2015” тэмцээн  ШУТИС, МХТС-ын спорт зааланд болно.


11:00 цагт Хүчит Шонхор худалдааны төвийн худалдагч, лангуу түрээслэгчдэд Хүнсний тухай хууль, холбогдох бусад хууль, дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах тухай “Автобустай сургалт”-ыг НМХГ-аас зохион байгуулан хийнэ. Лавлах утас 91912999


12:00 цагт элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй “Харвони” эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн талаар ЭМСЯ-наас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.


12:00 цагт Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны ҮЭ-үүдийн холбооноос  нийтийн тээвэрчид 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд болно. Утас: 86037878, 99905733


12.00 цагаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, профессор Урсула Мэннле, Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Өнөөдөр Хууль зүйн яамны 102 тоотод  Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах. Мөн Монгол Улсын Хууль зүйн яам, Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болох юм. Холбогдох утас: 99107986


15:00 цагт ШУА-ийн дэргэдэх Эрдэм клуб, Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран “Монгол улсын хөгжлийн шинэ гарц: Сорилт ба боломж” хэлэлцүүлэг СТӨ-ний III давхарт байрлах ШУА-ийн чуулганы танхимд болно. Утас: 99092150, 91910523


19:00 цагт Олон Улсын Уралдааны гранпри шагналт, зураач Н.Эрдэнэбаяр болон Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчдын нэг С.Туяа, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх таны мэдэх ёстой зүйлс номын зохиогч Б.Наранцогт нар өөрсдийн ажил, амьдралын туршлагаас хуваалцах лекц Тусгаар Тогтнолын Ордны бага танхимд болно. Утас: 89903296

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …