Хуулиа биелүүлээгүй ХК-иудад СЗХ арга хэмжээ авчээ

32_6039f0e7094082c50bb0cac46d5285f591529303Санхүүгийн зохицуулах хорооноос зарим хувьцаат компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн эрхийг хязгаарлажээ. Учир нь тус компаниуд хувьцаат компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд нь хуралдуулж энэ тухай тайлангаа тус хороонд ирүүлээгүй юм байна. Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар доорх нэр бүхий ХК-иудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүд анхаарна уу.

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудын засаглал, мэдээллийн болон санхүүгийн тайлагналын ил тод байдлыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хариуцлагыг хүлээлгэх болно.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01–ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …