Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download (4)10:00 цагт МХЕГ-аас явуулж буй хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” нэг сарын аяны хүрээнд ХХААЯ-тай хамтран “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөгийг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд зохион байгуулна. Утас: 99072224, 91887887


11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж хуулийн төслийн үзэл баримтлал, хуульд оруулахаар тусгасан өөрчлөлтийн талаар болон шүүхийн нэр, бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл хийнэ. Мөн ШЕЗ-ийн ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаа “Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.  Утас: 70008028, 91913210, 98980404


12:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс тус компанийг “Энержи ресурс” компани хавчиж эхэлсэн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт БЗД-ийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл тус дүүргийг өмнөх удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.


14:00 цагт БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчидийн манай улсад хийж буй албан айлчлалын хүрээнд “Тэтгэврийн шинэчлэл: БНСУ-ын туршлага” сэдэвт семинарийг НДЕГ-ын 702 тоот хурлын танхимд  зохион байгуулна. Утас: 99070054


18:00 цагт Ж.Анунарангийн “Чөлөөлөлт” үзэсгэлэнгийн нээлт  “Улаан гэр” галерейд  болно. Утас 88708969, 91091101

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын …