2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7897 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-5 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 76% байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар:
2015 оны 05 дугаар сарын 17-ний байдлаар 27035 тохиолдол, 11184 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:
Саудын Араб улсад 4 лабораториор батлагдсан тохиолдол, 1 нас баралтыг мэдээлсэн байна. БНСУ-д коронавируст халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдэж, 3 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 1131 тохиолдол, 427 нас баралтыг мэдээлжээ.
Эх сурвалж: ДЭМБ
Хар тугалганы хордлого:
Тус улсад хордлогот халдвар гарч, 48 хүн өвчилж, 14 хүн (29.2%) нас баржээ. Өвчтнүүдэд халуурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хувхай цайх, татах, ухамсраа алдах шинж тэмдгүүд илэрсэн ба ихэнх нь хүүхдүүд байгаа ба 7 сартайгаас 11 настай байна. Хүйсийн хувьд 26 эрэгтэй, 22 эмэгтэй, эмнэлэгт хэвтсэн 4 тохиолдлын цусны сорьцод хар тугалга маш өндөр буюу 171,5-224-ийн хооронд тодорхойлогдсон байна. Тархвар судлалын судалгаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ДЭМБ