4 дунд сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барина

downloadКонцессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих концессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Концесс эзэмшигч нь эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг 14 сарын дотор буулгаж, бүрэн барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгнө. Ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш барилгуудын баталгаат хугацаа 3 жил байна. Энэ хугацаанд барилгын чанараас шалтгаалсан эвдрэл, гэмтлийг концесс эзэмшигч өөрийн зардлаа бүрэн хариуцаж засварлана. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээний үнийн эргэн төлөлтийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан өдрөөс эхлэн 5 жилд багтаан  хуваарийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгахаар гэрээний төсөлд заажээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …