Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн асуудал ар араасаа гарсаар байгаа. Багш нь хүүхдээ зоддог, их хэмжээний мөнгө татдаг, багш нар харьцаа муутай гэх мэтчилэн асуудал. Энэ яриа намжаагүй байтал бас л өнөөх Паси бүүк хуудаснаа нэгэн мэдээлэл гарах болж. Энэ бол багш нарын дээрэнгүй харилцаа. Үүнд ч бас Ерөнхий сайд хамаарагдаад явчихаж. Учир нь сургууль дээр айчиллаж байгаа Ерөнхий сайдыг хүлээн авч угтаж байгаа хөөрхөн жаахан хүүдүүд осгох дөхөж. Гэтэл хээ нэг ангайгаад сууж байгаа багш, томчууд нь байдгаа өмсөж дуулсан байх юм. Энэ тэгээд нээрээ л ариун явдал мөн үү. Та бидний жаахан хүүхдүүд ингээд л сургуулийнхаа гадаа багш нарийнхаа үгнээс гаралгүй гадаа зогсоод ханиад гэх мэт өвчины үүсвэр болоод гэртээ ирдэг юм биш биз дээ. Хүүхдээсээ нэг асуугаарай. Ямартай ч сайд хүүхдүүд ингээд даарч байгааг мэдээгүй л байсан байх. Харин энэ багш нар яасан хүний үрийг бодохгүй хичнээн цаг минут ингэж зогсоосон бол. Бодвол жаахан хүүхдүүд багшийн үг бол алт хэмээн юу ч мэдэхгүй л зогсож дараа нь гэртэй халуурч, хатгаа аван хэвтэж байгаа байхдаа. Ер нь цаашид сайд, дарга нараа, багш сурган хүмүүжүүлэгчидээ үүнийг анхааралдаа авах хэрэгтэй шүү.
Эх сурвалж: www.chingis.mn