Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд

download (2) Цардуул ихтэй шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч үл уусдаг байна. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлнэ. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах нь шаардлагатай. Ойр ойрхон өтгөн хатах, арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүргэж болохыг анхаарууштай. Хэрэв бүдүүн гэдэсний эмгэг өөрт тань ажиглагдвал дараах эмчилгээ хийлгээрэй.

– Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг удаан чанаад шөлийг нь уу.

– Давсалсан өргөст хэмхийн дан шүүсийг уувал сайн үйлчилгээтэй.

– Давсалсан байцааны шүүсэнд талхны хуурай хөрөнгө хийж уу.

– Хоормог юм уу тараг уух хэрэгтэй

139_600x400

– Хатаасан алимны хандтай цай уу.

– Алимыг хальстай нь ид.

– Өтгөн хатдаг хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй буцалсан ус уу. Нимбэгний найрлаганд хорт бодисыг гадагшлуулах нөлөө бий.

– Ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж, гадагшлах замдаа үлдэгдлийг бага багаар цэвэрлэдэг.

– Өтгөн хатдаг хүмүүс түвэгшээлгүй байн байн бургуй тавьж байх хэрэгтэй юм. Ургамлыг бэлтгэхдээ нэг литр усанд тал нимбэгний шүүс хийвэл сайн.

– Архаг өтгөн хаталт нь гоо сайханд ч халгаатай.

– Ойр ойрхон өтгөн хатдаг эмэгтэйчүүдийн арьсан дээр батга гарах, үрэвсэлт идээт зүйл туурах, илүүдэл бохир гадагшилдаггүй зэргээс биеийн жин нэмэгдэх гэх мэтийн сөрөг үзэгдэл үүсэх нь бий.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …