Та өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу?

google_lupaТа өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ та google-дэж чадахгүй. Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй. Тэгвэл дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно.

1. Үгийг тодорхойлох

Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.

2. Зөв горимоор нь бичиж хайх

Хэрэв ишлэл үг, хэлцийн гарал үүсэл, хэн хэлснийг нь мэдэх хэрэгтэй болвол тухайн ишлэл үгээ хашилтан “” дотор бичиж хайна.

3. Ойролцоо утгатай үгээр хайх

Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол, жишээ нь alternative energy гэж хайх гэж байвал үүнийг өөрөөр бас renewable energy гэж хэлж болдог. Тэгвэл энэ үгийг илтгэдэг бүх утгаар хайхыг хүсч байвал тухайн үгнийхээ урд (~) тэмдэг бичээд хайна.

4. Тодорхой үг ороогүй хайлт хийх

Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд “bread recipes” ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ “yeast” буюу “исгэгч” гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.

5. Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх

Тодорхой үнэд тохирсон зургийн аппарат хайж байна гэж бодъё. 500-1000 долларын хооронд үнэтэй аппарат авах гэж байлаа. Эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (..) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500..$1000

6. Мэдээллээ вэб сайттай нь хайх

Та нэг вэб сайт дээрээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ URL, болон гарчигийг нь санахгүй байвал “site:” гэж бичээд вэб сайтны нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.

7. Хоосон зураасан дахь үгийг олох

Pop Rocks with ______ would result in _____. Энэ өгүүлбэрийн зураасны оронд байх үгсийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.

8. Файлын төрлөөр хайх

Та PowerPoint дээрх илтгэлүүдийг хайлаа гэж бодъё. Тэгвэл хайх зүйлийнхээ гарчигийг бичээд араас нь “filetype:PPT” гэж бичээд хайна.

9. Цагийн хэмжүүр гаргах

Хэрэв хажууд чинь timer-тай утас эсвэл цаг байхгүй бол Google ашиглан гаргаж болно. Хайлтын хэсэгт “set timer for” гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.

10. Тоо бодно

Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google таньд бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.

11. 2 өөр валютын харьцааг олно

Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд 2 валютын дунд “to” гэж бичнэ.

12. Хөдөлгөөнт зураг хайх

Найзруугаа явуулах тохиромжтой хөдөлгөөнт зураг хайх гэж байна уу? Тэгвэл сэдвийнхээ нэрийг бичээд Google Images рүү ороод Search tool хэсэг дарна. Дараа нь Type гэсэн хэсгээс “Animated” хэсгийг сонгоно.

13. Гарчигаар нь хайх

Та хэн нэгэн алдартны зөвхөн ахлах сургуульд байсан үеийнх нь мэдээллийг хайх хэрэгтэй боллоо. Тэгвэл “intitle:” гэж бичээд араас нь хайх зүйлээ бичнэ.

14. Google дэмийрэл

Найзыгаа гайхшруулахыг хүсч байвал “do a barrel roll” гэж бичээд үзээрэй.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …