Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт  төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив, салбар төрөлжсөн архивын дарга болон АЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч, ҮТА-ын төвийн эрхлэгч нар оролцох “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн” Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимд эхэлнэ.


09:00 цагт Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөний нээлт Тусгаар тогтнолын ордны Их танхимд /7 давхарт/ болно. Зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн төлөөллүүд оролцоно.


10:00 цагт Амгалан өртөөний ойролцоох 413 дугаар км-ийн гарман дээр Олон улсын гармын өдөрт зориулсан өдөрлөгийн нээлт болно. Утас: 86112820


10:00 цагт НМХГ-аас зохион байгуулж байгаа “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны нээлт Хан-Уул дүүрэгт байрлах “Эх Дэлгэр мөрөн” ХХК-ын талбайд болно. Утас: 91887887


10:00 цагт ШӨХТГ-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Даатгалын компаний үйл ажиллагааны талаар ташаа мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас өөрийн байгууллагын хурлын зааланд мэдээлэл хийнэ. Утас: 70111752, 88006719


10:00 цагт Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордоны А танхимд болно. Утас: 91000017


11:00 цагт ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний агуулах, худалдааны төв шинээр барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хэлэлцүүлэг болно. Утас 99072224


11:30 цагт Монголын чупперчин ахан дуус клубээс НЗДТГ-тай хамтран “Талын салхи 2015-Улаанбаатар” олон улсан анхдугаар мото наадмыг зохион байгуулж байгаа талаар “Зууны мэдээ”  сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт Зам тээврийн осол нэмэгдэх болсон талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ГССҮТ, НЗЦГ-тай хамтран “Зууны мэдээ”  сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Монгол Улс Польш Улстай  дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн Польшийн ШУА-ийн Философи, социологийн хүрээлэн хамтран “БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТӨЛӨВШЛИЙН АСУУДАЛД” “”Бизнесийн ёс зүйн төлөвшлийн асуудал” Монгол, Польшийн эрдэмтдийн хамтарсан семинарыг  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд зохион байгуулна. Утас 331512

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …