Улсын бүртгэлгүй эм бэлдмэлийг хураажээ

52813Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зах зээлд худалдаалагдаж буй эм био бэлдмэлд  хяналт шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.

Дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлэг болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалдаг нийт 315 аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийхэд хаяг шошгын зөрчил, хүчинтэй хугацаа дууссан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл байсан нь тогтоогджээ.

Нийт 209 нэр төрлийн 4.919 сая төгрөгний эм бэлдмэлийг илрүүлж, Мэргэжлийн хяналтын байцаагч нар эрхийнхээ хүрээнд хураах устгах, үйлдвэрлэгчдэд нь буцаан өгөх арга хэмжээ авчээ.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …