Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр өглөө Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо.
Шүүх хуралдаанд Т.Цогт, Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461-р ангиас авчирсан боловч шүүгдэгч жирэмсэн Г.Маралмаагийн бие гэнэт мууджээ. Тэрбээр таталт өгч, их хэмжээний цус алдсан учраас яаралтай түргэн тусламж дуудан, түүнийг эмнэлэгт хүргэлээ.
Нөхцөл байдал ийм болсон тул шүүх хуралдааныг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая гаргасан байна.
эх сурвалж: chuhal.mn