Улаанбурханы халдвар эрчимтэй өсч байна

download2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсын хэмжээнд: 

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 12763 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого: 

5 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 02-ны хооронд нийт 331 хүн архины хордлогын 20 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 18.3%-иар буурсан байна.

Дэлхий дахинд:

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

-БНАСУ-д нийт 25 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна.

-Саудын Араб улсад 9 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ.

-Оман улсад 1 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, дэлхий дахинд нийт 1174 лабораториор батлагдсан тохиолдол 442 нас баралтыг мэдээлсэн байна. Нас баралтын түвшин 37.6% байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 24-ний байдлаар 27049 тохиолдол, 11149 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн A(H9N2) вируст халдвар:

Египетэд улсад 2 хүүхэд шувууны томуугийн A(H9N2) вируст халдвараар өвчилсөн байна. Тэрээр шувууны захаар явсан шувуутай харьцсан өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …