Өнөөдөр болох үйл явдал

download (4)10:00 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын Хяналтын алба үүсч байгуулагдсны 25 жилийн ойн зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 99169053


10:00 цагт БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний Музейд болно. Утас: 70110913, 99123922


10:20 цагт Туркийн Элчин Сайдын Яам нь 2015 оны 6 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулахтай холбогдуулан сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор  Элчин сайдын яаман дээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 89004465, 96012511


12:00 цагт Хувийн хэвшил, баялаг бүтээгчид эрх ашгаа хамгаалах зорилготойгоор ТББ-ууд нэгдэж төрд дуу хоолойгоо хүргэх гэж байгаа талаар “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт ХУД-ийн МАН-аас тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус үйлдлийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болно. Утас: 91000017, 97077008


14:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийнэ. Химийн бодис хийж оруулж ирсэн хуванцар савыг устгалгүй Нарантуул зэрэг захад олноор нь зарж байна. Үүнийг иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийнхан худалдан авч сүү, айраг, цагаан идээ, ундны усаа хийж ашигладаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт… Утас 91989890


14:20 цагт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК нь тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд С.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гарийн үсэг зурах арга хэмжээ Төрийн ордонд болно. Утас: 99000963

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …