
Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөөлөн эдийн холбоосыг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40 хувь, арьсны 75 хувийг энэхүү коллаген уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам биедэх коллагенийхэмжээ багассанаар өвчин, шархны эдгэршилт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийн бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25 наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1,5 хувь багасдаг. Ингэснээр бид 40 нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагений хэмжээний 3-ны 1-ийг алдсан байна. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин шарх эдгэхдээ 13 хувь илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. Үүний эсрэг бид юу хийж чадах вэ?
Бид алдагдсан эрч хүч энергиэ хоол идэн олж авдаг шиг, жил ирэх бүр багасаж буй коллагенаа сэргээн нөхөж байх хэрэгтэй. Хүмүүс энэ асуудлыг коллагентай тос , түрхлэг, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт олон аргаар шийдэх гэж оролддог. Энэ нь хэрэглэж эхэлсэн яг тухайн цаг үедээ жаахан үр дүн үзүүлэх боловч зардал ихтэй цаашдаа үр дүн муутай арга. Хамгийн үр дүнтэй арга нь хоолтой адил нэмэлт тэжээлээр алдагдаж буй коллагенаа дотроосоо нөхөж авах явдал юм. Ходоодонд боловсрогдсон коллагенийг бидний цус хэрэгтэй эд эрхтэнд хүргэж өнө. Зөвхөн арьс сайхан болсноор бид залуу болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Коллагений бэлдмэлийг хэрэглэснээр үүнийг зогсоож чадахаас гадна таны булчин хэвийн хэмжээндээ очно. Мөн таны үс, хумс эрүүлжиж мэдэгдэхүйц хурдан ургах болно.