Улаанбурхан өвчний 13267 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд: 

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 13267 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

0 aaaaulaanka 1

Эх сурвалж: ХӨСҮТ

Хүн, малын боом өвчин:  

-Ховд аймгийн Буянт суманд 38 настай, эрэгтэй, малчин. Боомоор өвчилсөн ямааны махыг хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй. Зүүн гарын дунд хурууны дунд үений арын хэсэгт цэврүү нь хагарсан 0,5 см орчим хэмжээтэй улаан хүрэн шархтай. Шархыг дарж үзэхэд эмзэглэлгүй, бугуйнаас урагш хаван, хавдартай байна. Өвчтнөөс сорьц цуглуулан шинжилж байна.

-Буянт, Мөст сумдад малын боом өвчин бүртгэгдэж, 11 ямаа өвчилсөн байна. Лабораторийн шинжилгээгээр онош батлагджээ.

  Эх сурвалж: ЗӨСҮТ

 Дэлхий дахинд:

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар: 

БНСУ-д нийт 30 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна. Үүнээс 27 тохиолдол нь анхны өвчтний гэр бүлийн гишүүд, эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлсэн хүмүүс байна. Ойрын хавьтлын 1369 хүнийг илрүүлж, биеийн байдлыг хянаж байна.

0 aaaaaaaaaaaahealth 1

  Эх сурвалж: ДЭМБ

Эбола вируст халдвар: 

2015 оны 05 дугаар сарын 24-ний байдлаар 27049 тохиолдол, 11149 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.

  Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …