Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) нэмэгдэн бүртгэгдлээ

0 aaaaaaaaaaaahealth 0Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.

Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 30 хүн өвчилж, 2 хүн нас бараад байна.

Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан бөгөөд түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байна.

Уг өвчин нь шинэ халдвар учраас нарийн судлагдаагүй, өвөрмөц эм, вакцин байхгүй, агаар дуслын болон шууд хавьтлын замаар халддаг учраас амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйтгэгч хэрэглэх нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна.

Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг өгч байна. Үүнд

Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх,

Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйтгэгч хэрэглэх,

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,

Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,

Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх,

Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …