Улсын байнгын ажиллагаатай онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ой тохиолоо

DSCF9430-708x350Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. УИХГ-ын санаачлагаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комисс /УБОК/-ыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхуүн, ажиллах дүрмийг баталсан түүхтэй юм.

         Улсын байнгын онцгой комиссын даргаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, комиссын орлогч даргаар Батлан хамгаалах яамны сайд, Улсын иргэний хамгалалтын газрын дарга, харин аймаг, хотын Байнгын онцгой комиссын даргаар тухайн аймаг, хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны /хуучин нэрээр/ дарга, комиссын нарийн бичгийн даргаар цэрэг, иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн ахлах офицер байхаар тогтоожээ.Сайд нарын зөвлалийн тогтоолоор заасан албан тушаалын дагуу УБОК-ын анхны даргаар СнЗ-ийн орлогч дарга Б.Шаравсамбуу, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ж.Жадамбаа, УИХГ-ын дарга, хошууч генерал Г.Махбариад нар ажилласан байна. УИХГ-ын Төв штаб Улсын байнгын Онцгой комиссын ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг байлаа. Төв штаб нь гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг салбарын яамд, орон нутгаас цуглуулан авч нэгтгэн үнэлж, УБОК-ыг шуурхай мэдээллээр хангахын зэрэгцээ түүний гаргах шийдвэрийн төслийг боловсруулдаг байв.

DSCF9459-1024x768

Улсын онцгой комиссоос Засгийн газарт оруулж шийдвэрлэсэн асуудлыг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор 2010 онд “Улсын онцгой комиссын ажиллах журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж Засгийн газрын 2010 оны 284 дүгээр тогтоолоор батлуулснаар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардагдах нэмэлт зардал болон бараа материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах, буцаан нөхөн бүрдүүлэх зэрэг яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи асуудлаар зөвхөн Сангийн яам, Хуупь зүй яамны саналыг нэн даруй авч Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тохиолдсон гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комисс нийт 120,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулаад байна. Газар хөдлөлт, ган зуд, ой, хээрийн түймэр, үер усны аюул, үйлдвэрлэлийн осол, хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг гамшигт үзэгдэл нь улс орны олон зуун жилийн хичээнгүй хөдөлмөр, оролдлого, зүтгэлийг ганцхан хормын дотор сүйрүүлж, олон хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг устгаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэдэн арван жилээр хойшлуулсан түүхийн олон жишээ баримт байдаг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас нийт 700,000 хүн амь насаа харамсалтайгаар алдаж, 1,5 тэрбум хүн гамшгийн хор хохирлыг амсч, 23,0 сая хүн орон гэргүй болж, 1,3 их наяд ам.долларын хохирол учирчээ.Харин Монгол Улсын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 33,000 орчим байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослын тохиолдол бүртгэгдэж, гамшгийн улмаас 2237 хүн амь эрсдэн, 12,1 сая мал хорогдож, улсын хэмжээнд нийт 1 их наяд 70 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээг тухай бүр авч, өнгөрсөн хугацаанд нийт 120,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн зарцуулжээ.Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын хувьд Онцгой байдлын албаны эрх зүйн орчинг сайжруулах ажлыг эхлүүлж, үүний үр дүнд Гамшгаас хамгаалах тухай хуулиас гадна Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай, Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Төрийн байгууллагуудын бүтцийн тухай Улсын Их Хурлын хоёр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гамшигтай тэмцдэг мэргэшсэн Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилж чадсан юм.Сүүлийн жилүүдэд Улсын онцгой комиссын үйл ажиллагаа улам эрчимжиж, гамшгийн эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын онцгой комисс хэмээх байгууллагын уүсч, хөгжиж ирсэн 25 жилийн түүх бол Монгол Улсын нийгмийн өөрчлөн байгуулалтын үйл явцтай салшгүй холбоотой бөгөөд БНМАУ-ын /хуучин нэрээр/ иргэний хамгаалалтын албыг хуучин тогтолцооноос өнөөгийн шинэтогтолцоонд шилжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …