Хууль зүйн сайд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э. Ладцу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

DSC_5626555Хууль зүйн сайд Д.Дорлигжав НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э.Ладцу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хууль зүйн яам нь НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай сүүлийн 20 орчим жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд 2006 оноос Монгол Улсын алба хаагчид амжилттай оролцож ирсэн билээ. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан солилцож цаашид энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн алба хаагчдыг НҮБ-ын Цагдаагийн албаны ажиллагаанд оролцуулах, дадлагажуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хууль сахиулах байгууллагын алба хаагчид НҮБ-ын Цагдаагийн албаны ажиллагаанд оролцож эхэлснээр алба хаагчдын мэргэжлийн болон бусад чадавхийг бэхжүүлэх, хүний эрхийн боловсрол, хямралын үеийн менежмент, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар сайжрах боломж бүрдэх юм.

http://www.moj.gov.mn/

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …