Стресс тайлах жор

3p7dk880m9r95um8qg3rj2ddctБайнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бvх юм утгагvй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгvй татан оруулдаг.

Баярлаж хєєрєх юмгvй, ямар ч мэдрэмжгvй, уурлаж бухимдсан, хvйтэн хєндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энvvхэнд.

Стресс хэдий чинээ удаан vргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний vйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургvй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэрэг хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхлэнэ. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчтэй хэвээрээ л. Vнэн хэрэгтээ та өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцээд байгаагаас бус, vндсэн шалтгааныг нь олж, vvр уурхайг нь устгахгvй байна шvv дээ. Стресс vvсэх, стрессэнд орох шалтгаан, тvvний явц зэрэг нь хvн бvрт харилцан адилгvй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогvй байна. Гэхдээ стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг танд толилуулъя.

Шалтгааныг устга

Бид танаас боломжгvй зvйлийг хийхийг шаардахгvй. Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стрессэнд ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа “буудаж”, ааш муутай нарийн бичгийнх нь амыг “скочд” гэхгvй.

Та ажил дээрээ

* Өрөөнийхөс хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
*Өөрийн хvч, толгой хvрэхгvй ажлаас татгалзаж, “vгvй” гэж хэлж сур.
* Онцын хэрэггvй л бол телевизээр гарч байгаа бvхнийг vзэх гэж өөрийгөө бvv албад.
* Vнэхээр ажил чинь таалагддаггvй бол ажлаасаа гар.
* Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бvv хvлээлгэ.
* Хийж амжаагvй, чадаагvй зvйлийнхээ төлөө өөрийгөө бvv шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрvvл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.

Сайн хоолло

Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бvрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.

Амарч цэнгэхээс бvv татгалз

Караокед орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэргийн найз нєхдийнхєє урилганд та “Явах уу, байх уу…” хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та vнэхээр л хvсээгvй бол эргэлзэхгvй байсан шvv дээ. Тэнд танд арай л өөр байх болно.

Амарсан шиг амарч сур

Та vнэхээр амарсан шиг амрахыг хvсэж байвал, гар утсаа салгаад, бvхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бvхий л проблемуудыг толгойноосоо бvрмөсөн авч хая. Та удахгvй эргээд л тэдэн дээр очно шvv дээ.
* Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бvрдvvлээд, сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагvй тогло.
* Ямар ч тэнхээгvй болтлоо сексд.
* Vхтэлээ дурла.
* Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгvй нударга зангидам боевик эсвэл шар vс бостол жихvvцэх аймшгийн кино vз гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бvхнээ улайран хий.

Өөрийгөө арчил

Гадаад төрхөө өөрчлөх нь хvнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрvvлдэг.
* Vснийхээ засалтыг єєрчил.
* Шинэ хувцас худалдаж ав.
* Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
* Бvх биендээ массаж хийлгэ.
* Vнэртэй усаа соль.

Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай.
Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бvрийг өөрийгөө магтахаас эхэл. Таныг гайхалтай vйл явдлуудаар дvvрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хvлээж байна. Урагшаа!

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …