20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.
Магадгүй ийм ч болохоор бид гүзээ сууж, таргалахыг буяны тарга буюу элдэв янзын юм болвол амьд үлдэх буян гэж нэрлэдэг болсон биз. Гэвч тэр цаг нэгэнт өнгөрч өнөөдөр таргалалт, илүүдэл жинд хандах хандлага үндсээрээ өөрчлөгдөв.
Орчин үед таргалалтыг нь буян биш харин зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг үхэлд хүргэх аюултай олон өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн нэгэн төрлийн эмгэг гэж үзэх болсон.
Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөх -ний нөөц буюу депо гэж байдаг. Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хуримтлагддаг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй ба эмэгтэй таргалалт гэж ялгадаг. Эрэгтэй таргалалтын үед илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс болон түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.
Шалтгаан
Таргалах гол шалтгаан нь хэт их идэх, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил юм. Хүн хоол хүнсээрээ өдөр тутмын амьдралд нь шаардлагатай энерги буюу илчлэг авч байдаг. Жишээлэхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 3200 килокалори, хөхүүл эхчүүд 3500, эрэгтэйчүүд 3300, эмэгтэйчүүд 2800 кило калори илчлэг авах хэрэгтэй байдаг бол биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс өдөртөө 4500 түүнээс дээш илчлэг авч байх ёстой ажээ./1 литр усыг цельсийн 1 хэмээр халаахад шаардлагатай энергийг нэг калори гэнэ/
Харин хүн шаардлагатайгаасаа илүү хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхүү илүүдэл нь өөхөн давхарга болох хуримтлагддаг.
Гэхдээ хоёрдогч таргалалт гэсэн ойлголт бас байдаг байна. Энд илүүдэл илчлэг ямар ч хамааралгүй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой. Жишээлэхэд, преднизолон, дексаметазон зэрэг дааврыг гаралтай эмийг хэрэглэх үед таргалах явдал ажиглагддаг.
Эмч нар таргалалтыг хянах зорилгоор БЖИ / биеийн жингийн индекс/ зохиожээ.Биеийн жингийн индекс буюу Кетлегийн индексийг /ИК/ дараахь томъёогоор тодорхойлж болно, : ИК = жин (кг) / өндөр (м ) квадрат зэрэг. Жишээ нь: 80кг жинтэй, 1.65 м өндөртэй бол өндөрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар 2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү жинтэйг илтгэх бол 30-ас дээш байвал таргалалж байгааг харуулна.
Биеийн жингээс хамаарч таргалалтыг дотор нь хэд хэд хувааж үздэг, үүнд:
1 дүгээр шатны таргалалт. Биеийн жин нь байвал зохих хэмжээнээсээ 29% дээгүүр байх
2 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээсээ 30-49% илүү байх.
3 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 50-99% илүү байх.
4 дүгээр шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 100% ба түүнээс дээш хувиар илүү байх.
Таргалалтын асуудлаар хоёр төрлийн мэргэжлийн эмч нар ажилладаг.
Тэд л илүүдэл жингийн шалтгаан нь дааврын өөрчлөлт үү, эсвэл буруу хооллолт уу гэдгийн тогтоох ёстой. Өдрийн хоолны дэглэм -мийг тодруулан дааврын үйл ажиллагааг дүгнэх зорилгоор нэмэлт шинжилгээ бичдэг. Эхний ээлжинд бамбайн булчирхайн /тироксин, трийодтиронины / болон гиповизын /тиреотропон даавар/ дааврын түвшинг тогтоож цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлдог. Шаардлагатай гэж үзвэл , таргалалт хэрхэн нөлөөлснийг тодорхойлохын тулд, бүх эрхтэн, системийн шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
Таргалалтыг эмчлэх аргуудыг гурван үндсэн хэсэгт хуваадаг.
1. Эмийн бус арга. Илчлэг багатай хоол ба биеийн хүчний ачаалалыг нэмэх.
2. Эмийн арга. Хоолны дуршилыг дарж, илчлэг ихтэй бодисын шингээлтийг бууруулдаг эм, бэлдмэл хэрэглэх. Мөн дааврын фоныг хэвийн болгох эмүүд байна.
3. Мэс заслын аргууд: Липосакци.
– Арьсан доорх илүүдэл өөхийг соруулж авах.
-
-
- Нарийн гэдэсний хэсгээс хасах мэс засал
- Ходоодны цагираг. Ходоодны хэмжээг багасгаж дүүрэх буюу цадах хугацааг хурдлуулдаг.
- Абдоминопластика. Унжсан буюу томорсон гэдсийг арилгах гэх мэт.
-
Ugluu.mn