“Manage” гэдэг нь “бий болгох, үр дүнд хүрэх, гүйцэтгэх, үүрэг хариуцлага хүлээх” гэсэн утгатай. Харин “Leading” гэдэг нь “тодорхой чиглэлд, үйл ажиллагаанд, санаа бодолд чиглүүлэх, нөлөөлөх” гэсэн утгатай юм.
Ихэнх хүмүүс дээрх хоёр ойлголтыг адилхан гэж ойлгодог. Аливаа юмыг удирдана, харин хүмүүсийг манлайлан дагуулдаг. Менежер хүн аливаа үйл явц, загвар, тогтолцоотой ажилладаг бол Манлайлагчид хүнтэй, гол нь тэдний сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэтгэлийг нь манлайлдагаараа ялгаатай юм.
Менежер хүн аливаа зүйлийг зөв хийдэг бол манлайлагчид зөв зүйлс хийхэд бусдыг уриалдаг. Манлайлал, Менежмент бол хоёр өөр зүйл бөгөөд бие биенээ нөхөх шинж чанартай юм. Эдгээр нь өөр өөрийн үйл ажиллагаа өвөрмөц онцлогтой боловч хоёулаа байгууллагын амжилтын үндэс юм. Менежмент нь тухайн байгаа байдлыг хадгалахыг хичээнэ. Харин манлайлал нь түрүүнд нь алхаж алс хэтийн зорилго, хэв маягийг бий болгодог.
Хүмүүсийг манлайлж бас зоригжуул, харин захирах гэж бүү оролд. Амьгүй зүйлсийг дураар хөдөлгөж болдогч хүмүүсийг дагуулан хөтлөх хэрэгтэй /Ross Perot/.
Манлайлал нь шийдвэрлэхэд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэгтэй. Шийдвэрлэхийн тулд менежер хэрэгжүүлдэг, харин манлайлагч нь шинийг хэрэгжүүлдэг. Менежер ЯАЖ гэдгийг манлайлагч ЯМАР, ЯАГААД гэдгийг асуудаг.
Манлайлагч дагагчдын өмнө хариуцлага хүлээж байхад менежер зорилгын гүйцэтгэлд хариуцлага хүлээдэг.
Эх сурвалж:
Австрали Улсаас ирсэн зочин багш Алисон Этвел /Alison Etwil/-ийн лекцийн хэсгээс
Эх сурвалж: http://mlctraining.mn